ТАЙЛБАР ТОЛЬ /Номын сан судлал-мэдээлэл/


Тайлбар толь /Номын сан судлал/



Энэ индексээр түүвэр харуулах

Онцгой | А | Б | В | Г | Д | Е | Ё | Ж | З | И | Й | К | Л | М | Н | О | Ө | П | Р | С | Т | У | Ү | Ф | Х | Ц | Ч | Ш | Щ | Ъ | Ы | Ь | Э | Ю | Я | Бүгд

Хуудас:  1  2  3  4  5  6  7  8  9  (Дараагийн)
  Бүгд

А

. Adminstrator-н зураг

АГУУЛГА

дэргэд . Adminstrator - Wednesday, 31 August 2016, 10:19 AM
 

АГУУЛГА / орос : содержание , англи : summary (of contents) break/

Нийгмийн зарим мэдээллийг хадгалах , түгээх ашиглах зорилгоор хүмүүсийн материаллаг дамжуулагч дээр тэмдэглэсэн зүйл бөгөөд ихэнхдээ номын ерөнхий бүтэц , тойм , гол асуудлуудын талаарх ойлголтыг өгдөг ухагдахуун , өөрөөр хэлбэл , номын гол асуудлыг ' илэрхийлсэн гарчиг , дэд гарчгууд хаана байрлаж буйг хуудасны хамт заасан гарчиглалын тогтолцооны нэг хэлбэр . “Агуулга” “гарчиг” хэмээх нэр томьёонууд хэдийгээр нэг нь нөгөөгөө нөхөж уялдаа холбоотой зэрэгцэн оршдог ч өөр өөрийн онцлогтой . “Гарчиг” - ийг тухайн нэг зорилго чиглэл , сэдвийн дор бичигдсэн номд хамааралтайгаар авч үзвэл түүний үндсэн болон тусгай хэсгүүдийг нэгтгэн харуулдаг , харин “агуулга” нь нэг буюу хэд хэдэн зохиогчтой түүвэр зохиол , эмхэтгэл болон сэтгүүл зэрэгт нийтлэгдсэн өгүүллийн нэрсийг гаргахад ашиглагддаг .


. Adminstrator-н зураг

АНГИ, ХУВААРЬ, ҮНДЭС

дэргэд . Adminstrator - Wednesday, 31 August 2016, 10:20 AM
 

АНГИ , ХУВААРЬ , ҮНДЭС / Анги , салбар / ( орос : группа , кл асс / основание деления /; подразделение / филиал , подкласс , подотдел , англи : class, /branch, sector/.

Тодорхой заалтаар баталгаажуулсан нэг буюу илүү ерөнхий шинжүүдийг | идрүүлдэг объектүүдийн бүлэг , өөрөөр хэлбэл , аль ч юмс үзэгдлийн / нэгдмэл объектын задаргааны дурын зэрэглэлийн хувиарлалт . Ном : хэвлэл , баримт материалыг мэдлэгийн ойролцоох төрөл , онцгой шинж тэмдэгийн дагуу ерөнхицц нь болон дэд хэсэгт хувиарлан нэгтгэж анги , салбар , хэсэг , дэд ангийг буй болгох замаар явагддаг мэдлэгийг зохион байгуулах систем . Ангиллын тухай Номын сан - номзүйн товч тайлбар тольд :1. Анги / хуваарь , үндэс /2. анги / салбар анги / ангилал.


. Adminstrator-н зураг

АНГИЛАЛ

дэргэд . Adminstrator - Wednesday, 31 August 2016, 10:20 AM
 

АНГИЛАЛ / орос : классификаци , англи :classification /

Нийгмийн аливаа үзэгдэл юмсыг шинжлэх ухааны үүднээс олж харах , түүний түүхэн мөн чанарыг ойлгох , ач холбогдлыг зөв тодорхойлоход юмсын мөн чанар, нийгмийн гарвалзүй гол шинжийг илэрхийлдэг тул аль ч нийгэм дэх хүний ухамсарт үйл ажиллагаа , түүний дотор оюуны үнэт зүйлийг бүтээж буй болгосон тэр үеэс бүхий л салбарын ухааныг янз бүрийн арга , хэлбэрээр ангилан хувааж иржээ . Ийм ангиллын анхны хэлбэр нь хүний мэдлэг , оюун ухаанд тулгуурласан шинжлэх ухааны ерөнхий ангиллууд байсан бөгөөд мэдлэгийн ойролцоо ухаануудыг нэг нэгжид багцлан ангилж , улмаар шинжлэх ухаан хөгжих тусам бүтцээ өөрчлөн тэлсээр иржээ .

Ангиллыг томьёолбол :1 . Баримтын агуулгын шинжид үндэслэн логик дарааллаар анги , дэд ангийн нарийвчилсан хуваариар ялгаж ном хэвлэл , баримт материалыг эмх цэгцтэй байрлуулах тогтолцоо .2. Анги гэдэг нь аливаа нэгэн объект ойлголтын онцлог , шинж чанар , эд материал г . м зүйлийг харгалзан албан ёсны системийн дагуу тогтоох зорилготой . “Ангилал” нь Анги хэмээх үгийн үйлдэхүйн хэв шинж бөгөөд үйл явцыг агуулга төрлөөр нь анги болон дэд салбарт онцгой шинж тэмдгийн дагуу энгийнээр ялгахыг хэлнэ .

Ангиллын тухай “Монгол хэлний товч тайлбар толь” бичигт : Ангилал / Ангилалт -( нэр )1. Бодис юмсыг шинж чанар , онцлог , хэрэгцээ зэргээр нь тусгай тусгай төрөл зүйл болгосон хуваарь : амьд бодисын ангилал , хэлний ангилал г . м . Ангилах -( үйл )1. Юмыг хэсэг хэсэг болгох , Юмыг шинж чанар , онцлог , хэрэгцээ зэргээр нь тусгай төрөл зүйл болгон хуваах үгсийн аймгийг ангилах , ном зохиол ангилах г . м ./ тэмдэглэжээ.


. Adminstrator-н зураг

АНГИЛАЛ-/АРАВТЫН НЭГДСЭН /АНА/

дэргэд . Adminstrator - Wednesday, 31 August 2016, 10:21 AM
 

АНГИЛАЛ-/АРАВТЫН НЭГДСЭН / АНА / Орос : кпассификация - универсальная десятичная / УДК /, англи :classification of decimal universal /notation, decimal/

Америкийн номын санч М . Дьюигийн аравтын ангилал дээр үндэслэн францын номзүйч П . Отле , А . Лафонте нарын удирдлагаар 1895-1905 онд боловсруулж олон улсын номын сан - номзүйн ангилал болсон . АНА таблиц , туслах таблиц , тодорхойлогч таблиц , үсэг дараалал зүйлчилсэн нэрийн заалт зэргээс бүрдэх , араб тоон индексийг ерөнхийд ашигласан , үсгэн ба тоон дугаар , үсэг дараалалтай шатлалын ангилал Үндсэн таблицын хэсэгчилсэн заалт бүр нь шинэ зүйл / рубрик / буй болгох боломжтой , дэлхийд нилээд сайн боловсруулагдсан бүрэн хэмжээний нэгдсэн ангилалд багтдаг . ЗХУ - д 1963 оноос ашиглагдаж эхэлсэн ба 3 дахь . удаагаа дахин боловсруулагдаж хэвлэгдэж , “Шинэ УДК ” нэрээр ангиллын салбар тус бүрийн таблиц болон арга зүйн авлагууд олон арван удаа хэвлэгдсэн ,1970- д оноос Монголд ашиглагдаж , УДК нэрээр нэрлэгдэж ирсэн.


. Adminstrator-н зураг

АНГИЛАХ

дэргэд . Adminstrator - Wednesday, 31 August 2016, 10:21 AM
 

АНГИЛАХ ( үйл )1. Юмыг хэсэг , хэсэг болгох .2. юмыг шинж чанар , онцлог хэрэгцээ зэргээр нь тусгай тусгай төрөл зүйл болгосон хуваах : Үгсийн аймгийг ангилах , ном зохиол ангилах гэжээ .

Шинжлэх ухааны ангилал гэдэг нь дэлхий дээрх холбоотой бүлэг организмыг ( бие мах бод ) шинжлэх ухааны хөгжлийн арга зүйгээр нэгтгэснийг хэлнэ . Өөрөөр хэлбэл , “Шинжлэх ухааны ангилал нь ертөнцийг үзэх үзэл , түүнийг танин мэдэхүй болон тухайн аль нэг салбар чиглэлийн судалгааны логик учир холбогдлыг багтаасан мэдлэгийг бүхэлд нь системчилж өгдөг ухаан болохын хувьд эртний уламжлалт тогтсон ухаан мөн . Ш инжлэх ухааны ангиллыг анх философчид , ж - нь , эртний грект Демокрит , Платон , Аристотель ,17- р зууны үед Бекон , Декарт , Гоббе ,18- р зууны сүүл 19- р зууны эхэн үед Кант , Гегель нар хийж байв .

Ангиллын асуудалд Аристотель ( МЭӨ 384-322 онд ) чухал байр Аристотелийг Платоиы агуу их эрдэмтэн “Эртний гүн ухааны оргил хэмээн нэрлэсэн байдаг . Аристотель гүн ухааны ангиллыг тэр үед боловсронгуй болсон ангилал гэж үзэж байв .


Б

. Adminstrator-н зураг

БИЧИЛ ХЭВЛЭЛ

дэргэд . Adminstrator - Wednesday, 31 August 2016, 10:22 AM
 

БИЧИЛ ХЭВЛЭЛ / орос : микроиздание , англи : microedition,micropublishing /

Бичвэр эх , дуу , зураг , дүрс тэмдэглэлийг бичил хэлбэрт оруулсан цаасан бус пластмассен номыг уйлдвэрлэх арга технологи , үйл явц . 2. Ном , баримтыг бичил хэлбэрээр хэвлэхэд зориулж тусгайлан үйлдвэрлэсэн вомын мэдээллийг тээгч пластмассен материал , хальс , CD , DVD г . м . Орчин үед номыг хадгалах байр талбай , зай багтаамж , ашиглахад хялбар дөхөм зэргийг бодолцож бичил номыг их хэмжээгээр үйлдвэрлэх болсон .


. Adminstrator-н зураг

БОТЬ

дэргэд . Adminstrator - Wednesday, 31 August 2016, 10:22 AM
 

БОТЬ / орос : том , англи : volume /

[ латины tomus , грекийн tymos - хэмээх үгнээс гаралтай , гар бичмэлийн хэсэг гэсэн утгатай ], / орос : том , англи : volume /

 1. Үргэлжилэн хэвлэгдэх бүтээлийн томоохон хэсэг , олон ботит бүтээлийн бүхэл хэсгийн нэгж , ном хэвлэлийн бүтцийн нэг хэсгийг илэрхийлэгч бөгөөд тусгай хэлбэрээр хэвлэгдсэн хэвлэлийн хэлбэр .

2. Бодит үйл явдлаас үргэлжлүүлэн сэдэвлэн бичсэн , аль эсвэл он цагийн , үсэг дарааллын хийгээд зохиогчийн бүтээлийн дуусаагүй үргэлжлэл г . м . цуврал буюу үргэлжлэн гарах хэвлэлийн хэлбэр . 3. Тодорхой сонгосон сэдэв , зорилго чиглэл , хамрах хүрээний хэмжээг илэрхийлсэн боть ботиор гарах хэвлэлийн хэлбэр .


Г

. Adminstrator-н зураг

ГАДААДЫН НОМ

дэргэд . Adminstrator - Wednesday, 31 August 2016, 10:23 AM
 

ГАДААДЫН НОМ / орос : иностранная книга , англи : foreignbook /

1. Ном баримтын бичвэр эх нь аль нэг гадаад хэлээр бичигдсэн буюу гадаадын зохиогчийн эрхтэй , мөн хилийн чанад дахь гадаадын улс орны нутаг дэвсгэрт , тэр улсын хэвлэлийн газарт бүтээгдсэн шинжлэх ухааны олон салбарын ном хэвлэл .     2. Аль ч улсын дотоодын хэвлэлд үндэсний бус , гадаадын олон хэл , бичгээр бичиж хэвлэн нийтэлсэн ном , баримт .


. Adminstrator-н зураг

ГАНЦ СЭДЭВТ ЗОХИОЛ

дэргэд . Adminstrator - Wednesday, 31 August 2016, 10:24 AM
 

ГАНЦ СЭДЭВТ ЗОХИОЛ / орос : монография , англи : mynograph /

1. [грекийн mynos буюу нэг , grapho буюу бичих ] гэсэн утгатай үүссэн , нэг асуудал буюу сэдвийг бүрэн хэмжээгээр бүх талаас судлан шинжилсэн нэг буюу хэд хэдэн зохиогчийн ном , буюу товхимлын хэлбэрээ хэвлэгдсэн эрдэм шинжилгээний бүтээл. 2. Асуудлыг шинжлэх ухаан тогтсон үзэл баримтлалын үүднээс судалж , орчин үеийн онол , факт баримтын хамт нотлон харуулсан задлан шинжилгээний болон нэгдсэн дүгнэлт бүхий , мөн уг асуудлын цаашдын хөгжлийн чиг хандлаг үндэслэлийг тодорхойлсон эрдэм шинжилгээ , судалгааны бүтээл . Нэг сэдэвт зохиол бүтээл ихэвчлэн тайлбар , хавсралт номзүй зэрэг өргөн хүрээний туслах материалыг дагалдуулдаг .


. Adminstrator-н зураг

ГАР БИЧМЭЛ

дэргэд . Adminstrator - Wednesday, 31 August 2016, 10:24 AM
 

ГАР БИЧМЭЛ / орос . ручное миснение , англи : handtooling /

1. Ном , баримтын бичвэр хэсэг болон зураг тэмдэглэл нь хэвлэлийн аргаас ялгаатай , гараар бүтээгдсэн бичмэл эх 2. Торго , даавуу , дал модны навч , хулс , үйс , тугал хурганы арьс буюу илэг , хожуу үеэс цаа зэрэг материал дээр бийр , үзэг , харандаагаар гараар бичсэн хуйлмал " болон үдмэл , эвхмэл , сударчилсан хэлбэрийн ном , баримт бөгөө дэлхийн олон улс үндэстэн өөр өөрийн өвөрмөц онцлог бүхий эртний гар бичмэл ном баримтыг буй болгожээ . / Эртний грект ойролцоогоор МЭ 3- р мянган жилээс МЭ - ний 6- р зуун хүртэл эртний хуйлмал гар бичмэл , МЭ - ний эхэн үеэс үдмэл гар бичмэл ном , баримтууд голлох байр эзэ лж байсан бол монголын хамгийн эртний гар бичмэл баримт МЭ - ний 4- зууны монгол угсааны Тоба аймгаас тодорхой болж 13- р зуунд гар бичмэл ном бүтээжээ .



Хуудас:  1  2  3  4  5  6  7  8  9  (Дараагийн)
  Бүгд